Monday 13 April 2015

ТӨМӨР ЗАМЫН ЭМНЭЛЭГТ УЛАВЧ ЗАРДАГ ХҮНЭЭС ӨӨР ХҮНТЭЙ АЯТАЙ ХАРьЦДАГ ХҮН АЛГА!

Өнгөрсөн шөнө зүрх нь болохоо байж түргэний тэргээр төмөр замын эмнэлэгт хүргэгдэж ирсэн ижийг минь ор байхгүй нь гэхдээ уг нь бид авмаар л байна, маргааш өглөөний рапортонд яаралтай хэвтэх шаардлагатай боловч буцсан хүмүүсийн тоонд заавал оруулна, та нар өглөө шинжилгээ өгөөд Наранзул эмчээр хэвтүүлэх бичиг аваад ирээрэй гэж хүлээн авах тасгийн эмч хэлсэнээр бид шөнө 1 цагт гэртээ буцлаа. 
Шөнийн турш ижий минь тайван унтаж чадахгүй өвчиндөө шаналан үе үе босон суух агаад охин минь унт ээж нь зүгээр гэнэ. Би яахан унтаж чадах билээ. Ээж минь буцаад жаахан хэвтэх боловч зүүдэндээ нэг айж нэг инээх нь бүр эвгүй. Ижийгээ энэ шөнө тавиад туучих вий дээ үгүй ээ би юугаа бодно вэ гэж өөрийн бодолтой дэмий тэмцэн хэвтэх хооронд ээжийн минь хөл, нуруу ээлжлэн татах агаад би иллэг хийхээс өөрийг чадахгүй аж. Өөртөө гутарсан, зөндөө! Эмч л болдог байж, анагаахад ор гэж хичнээн хүн надаас гуйлаадаа. Одоо ингээд ижийгийнхээ хөлийг илж өгөхөөс өөр эрдэм чадалгүй би хэнд хэрэгтэй юм бэ?!
Өглөө боллоо өнөө өглөө 8 цагт Төмөр Замын эмнэлэгт ирэнгүүтээ Наранзул гэх зүрхний эмчид үзээлэхээр оочерлов. Энэ хооронд эгч маань 1 давхарт цахимаар бүртгүүлэх ёстой гэсэн хараал идсэн урт дараалалд зогсоно. Би ээжтэйгээ түгжээтэй Наранзул эмчийн өрөөний гадаа баахан хүлээтэл эцэст нь нэг эмэгтэй ирж үүдэнд нь наалддаг стикер наав. "Наранзул эмч 207-р өрөөнд үзлэг хийж байна"......биднээр тохуурхаад байгуунмуу арайч дээ! өнөөх 207 өрөөг хайж очтол ямарч номер дугааргүй бас л нэг хаанаас гуйж олсын гэмээр цаасан дээр 207 гэж бүдэгхэн балаар биччихэж. Үүдэнд нь харин нилээн хэдэн хүн аль хэдийн суудлаа эзлэн хүлээж суугаа харагдана. 
Ижий минь нурууны суулт, мэдрэл дарагдсан гэх зэргээр арай чадан таяг тулан явж буй хүн. Дээр нь зүгээр суухдаа ч салгалан чичирч хөлс нь чийхарна. Эмчдээ үзүүллээ 4 давхарт лабротори-т цусны шинжилгээ өгчих, таныг яаралтай учир шинжилгээ авна гэлээ. Энэ үед цаг 9.30 болж байсан ба эмчдээ үзүүлэх гэж цаг хагас хүлээсэн аж. Ядахад лифт нь ажлаагүй учир эгч бид 2 ээжийгээ түшиж, тулж, хэдэн шат яваад амрах байдлаар 4 давхарт гарч ирлээ. Зүрхний бичлэг нь сармагчин сараачсан мэт савлаж буй дээр нь хөл гар муутай хүнийг 4 давхар луу арай чадан гарч очиход балиар шар авгай : Цагтаа ирэхэд яадгийн, бид цагаараа ажилладаг 8 д ирсэнгүй гэх мэт бөөн бурхан тэнгэр тахилга мэт аашлахад 40 дөхөж яваа эгч маань учир байдлаа зөндөө л тайлбарлалаа. Хөгшин настай хүн  шинжилгээ өгнө гээд хоол ундгүй яваа, доор эмчид оочерлоод жаахан удчихлаа гээд л, Наранзул эмч өөрт чин үзүүл гэсиймаа гээд л. Гэтэл балиар улцан шар авгай цахимаар бүртгүүл, цахимыхан манай цагийн хувиарийг мэдкү л гэнэ ер нь юу ч яриад байгаан 9 бус болж байнаа! 
Эгч маань :Тэр цахимд чинь бүртгүүлчихсээээн, цахимыхан биш эмч ийш нь явууллаа гээд учирлаад нэмэр алга. 
Эгч: Чи ичээч ! Чи тангараг өргөсөн хүн биздээ? Чамд ч гэсэн хөгшин настай ээж аав байгаа биздээ! Энэ хүн зүрх нь болохгүй байгаа 4 давхар луу арай хийн гарч ирлээ гэх мэт. 
Тэнд байсан цэнхэр дээлтэй 70 дөхөж яваа боловуу гэмээр эмээ хүртэл : Хүүхээ хүнд хүн байна шдээ чи хэдэн дусал цус аваад өгөхөд яанаа гэж үг нэмэрлэнэ. 
 Энэ үед хөгшин ээж минь сандарсан жаахан хүүхэд шиг айсан харагдах агаад би ээжийг холоо байх сандал руу дагуулан явж, эндээ түр амарч бай гээд буцаад лабротори луу явав. 
Би үнэхээр тэссэнгүй шууд утасныхаа камерийг асааж ороод нэрээ хэл гэхэд өнөөх шар авгай - Би чамтай юм яриагүй, хэлэхгүй, хэлэх албагүй бла бла. 
Би: Та зүгээр нэрээ хэлээдэх! Би албан ёсны өргөдөл бичнэ. Үнэхээр дүрэм журам цаг нараараа ажиллаж байгаан бол юундаа айгаад байгаан? Чи эсүүл угаасаа 8-9.40 хүртэл цаг 40 хөн минут ажилладагынмуу? Тэр үед утас дугарч байна. (найз залуу) 
Би албаар авангуутаа : Энэ лабрант нь нэр усаа хэлдэггүйээ өрөөнийх нь дугаар 4зуун хэд (их ууртай байсан учир одоо мартчихаж) гээд л ярьсан чинь өнөө авгайн дуу илтэд сулраад л ирж байна. Ийм л арчаагүй, ийм л заваан танил дарга цэрэг байхгүй л бол хүн гэж үздэггүйн илрэл энэ хүүхэн байсан.  Бид шинжилгээгээ өгөөгүйээ. Бас өглөө 8 аас өдрийн 2.40 хүртэл 6 цаг 40минутын туршид бид 2 хон л эмчид үзүүлж чадсан. Эмнэлэгт хэвтэх бичиг ч олж авч чадаагүй. Ахмадын эмч Цэрэнжав билүү  хэн билээ тэр эмчид заавал үзүүлэх ёстой гээд тэнд оочерлон нэлээн хэдэн цагийг барсан ба тэнд буй настнууд үнэхээр, үнэхээр өр эмтэрмээр.  Нүүрэн дээр нь л өвчин зовлон нь илт агаад амьсгалах хүртэл хэцүү байгаа нь харагдана.  Зарим нь таягаа барьсан гаран дээрээ духаа наан зүүрмэглэх аж.нэг өвөө: Намайг угаасаа хэвтүүлэхгүй байхөөө гэж ярих юм билээ. Тэд хэдий хүртэл эмнэлгийн ор гарахыг хүлээн өвдөж явах юм бүү мэд. Өрөвдмөөр.  Гэтэл энэ зарим өвөө нар бас дэндүү юм! Хуучин төмөр замд дарга цэрэг байснууд нь ч юмуу, цэрэн? хэн эмчийг танидагууд нь ч юмуу оочер дугааргүй зүгээр л орчих юм. Харваас хүнд хүмүүс нь дэмий л хүлцэнгүй арай хийн тэсэн тэвчин суух юм.  Би сувилагчаас нь ямар дараалалаар яаж оруулаад байгаан бэ гэхэд нээх хялам цяхам хийснээ оочероо л оржышд гэснээ одоо угаасаа бид цайндаа орлоо гэнээ. За яахав яалтчгүй л тэд цайндаа орох ёстой гэтэл тэнд өдөржин оочерлосон өчнөөн эмээ өвөө нар бүр ивий дээ. Цайны цаг нь 12.30-1 цаг байдаг байна. Ахмадийн эмчийн өрөөнийхөн цагтаа цайлж дууссан. харин Наранзул гэх мэт том эмч нар нь 12.30 - 3цаг хүртэл даам гарцан цайлдын байна лээ, даварцан.  
Би тэсээгүйээ хүнгүй хэсэгт очоод өөрийн эргүй шар гозолзоод эхийнхээ, энэ хөгшдийн өмнөөс гомдоод тэсрээд уйлсөөн. Тэд төмөр замд доод тал нь 30-40 жил ажилласан (манай ээж 35 жил). Энэ байгууллагат хамаг залуу, идэр насаа, хамаг хүч чадал энерги, эрүүл мэндээ зориулсан. (төмөр замын инхэнхи албан тушаал хүнд нөхцөлтэй, хэцүү ажил) Гэтэл эцэст нь ТӨМӨР ЗАМЫН ЭМНЭЛЭГ тэднийг хүн гэж үл үзэх ажэээ! Төмөр замын эмнэлэгийн эмч нар бусад улсын эмнэлэгүүдээс өндөр цалин авдаг, дандаа ажил хийдэг нэг байгууллагын хүмүүстээ үйлчилдэг (саяхныг хүртэл). Нэг байгууллагын хүмүүс учир Төмөр Замын ажилчид эмч нараа муу хэлдэггүй. Өнөөдүүл нь ч өндөр ч цалинтай, муулах ч хүнгүй даам гарчихсан юм. Монгол улсад эмнэлэгийн салбар, систем, даатгал тэр чигтээ хэцүү гэдгийг би гадарланаа. Гэхдээ л ЭМЧ нараа! Настанууддаа арай аядуу хандаж болохгүй юу?!

Monday 2 February 2015

Та байсан бол яах байсан бэ?

Дэлгүүр хэссэнийхээ төлөө комфорт зон-оосоо гардаг болсон хорвоо юм билээ гэж. Москва их дэлгүүрийн 4 давхарт дээшээ ханаар өлгөсөн бараа харжийгаад худалдагчий нь ч анаарсангүй -Эгчээ энэ ямар үнэтэй вэ гэцэн чинь -Би чамд тийм хөгшин харагдаад байнуу?! Хөгшин авгай чинь гэшш............ Хэлэх үг олдоогүйэээээ............ Уучлаарай миний дөөөөөө. ийстоо соррий шүүү....
Өөрөөсөө дүү хүнийг ч та гэж хүндэл гэж сургадаг биздээ уг нь. 

Corporate 3 буюу Convention Centre

Манайд ирээрэй, манайд ир гэчээд очхоор ЗАЙЛ гэдэг газар бол зохион байгуулагч нь  "надад ямар хамаатай юм, би яаж мэддийн" гэх үгсээрээ угтсан Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэргэд байрлалтай Корпорэт 3 зочид буудлын Виүв лоунж юм. Очихоосоо өмнө суудал байна уу энээ тэрээ гэж залгаж байж очсон юм ууг нь. Гэвч яахуудээ дулаан явбал 1000 лан гэсэн царайтай хүнийг тийм ч их тоосонгүйгүйгээр барахгүй дорд харицсан нь тэр. Суудал байхгүй гэж хэлэхдээ та ви ая пи өрөөнд орж болно шүү гэж хэлж болноо доо. Өөрөө л өрөө байхгүй юу гэж мэжийж нэг юм орж суув. Шинэ хүүхэд төрсөн баяр тэмдэглэж явсан бидний хэдэн хүн дотор би хамгийн нялх нь агаад ганц эмэгтэй байсдан бөгөөд ерөнхийдөө зб дэж явсан нь тэр. Зөндөө л гоё ганган залуус бужигнасан бас ерөнхийдөө од мод топ модел яваа харагдсан. Амьхандаа нэг парти болоод байсан юм билээ. Бидний зорисон шалтгаан нь тамхи татаж болдог гэдэгтээ л байсым лдаа. Эмэгтэй зөөгч нь бол их аятайхан хүн ялгаад байдгүй сайхан харилцчдаг дээр нь хурдан юм билээ харин эрэгтэй зөөгч нар нь ч мэдкүэээ. Бид өрөөндөө арай чүү юм орлоо. За буйдан нь элэгдциймүү хиртцийнмүү бүү мэд. Гудамжны хямдхан газар шиг л нэг тийм өлөн диванууд... Нэг маань утсаа цэнэглээд өгөөч гэж зөөгч бандиас хүсэхэд өнөөдөх нь энд залга гээд үүдний хаалт болгосон хөшигний хажууд газар, шалнаас 5 мм зайтай залгуур зааж өгжийн. Хэн шалан дээр тэгээд үүдэнд үнэтэй утсаа цэнэглүүлхэвдээ чөтгөр алгад гэж. Зиа тэгээд бид Remy Martin XO авсан бөгөөд би гэдэг хүн өлсөж явсан тул сүши ролл захиаллаа. Ролл нь зайлуул анх сурч байгаа амьтан хийсэн болтой санаанд нээх нийцсэнгүй. Снак, ланжэрс жүүс гэх мэтийн хүссэн бүх юм маань байгаагүй бөгөөд ер нь л анх орсоноос эхлээд байхгүй, чадкү NO гэдэг хариу өгдөг газар юм билээ. Нөгөө уурлаад бараг загинаад байсан хандлага муут соёлгүй зохион байгуулагч хүүхэн дахиж харагдсангүй. Бид цаг хагас суугаад гарлаа.
Үүнийг бичихээсээ өмнө интернэтээр энэ газрын тухай сонин содон юу байна гэтэл  http://biznes.news.mn/content/145250.shtml тус линкийг олсон агаад 300 хүнийг ажлын байраар хангаж байгаа сүртэй нээлтийн мэдээлэл байв. Нээлтээ хийгээд 1 жил 8хан сар болж буй энэ газрыг мэргэжлийн бус харилцааны доголдолтой бусдыг гомдоодог нэг хүүхэн ингэж баллах гэж. Хэрэвзээ би гоё дээрээ тавьцан булга мулга углацан орвол тэр хүүхэн надтай тэгж харьцах байсан болов уу? 2т гэвэл бүхэл бүтэн буудал хэмээх системийн нэг хэсэг байж зөвхөн өөрийгөө илэрхийлэн надаа ямар хамаатайн би суудал байгаа гэж хэлсиймүү гэдэг чинь бүхэл байгуулгаа хэр уялдаа холбоотой бүхэллэг ажилдагийн тод жишээ. Хайран сайхан барилга, хайран сайхан ажлын байр, хайран сайхан соёл будаа.

Үйлчилгээ- ойлгомжтой НОЙЛ
Тав тух- зааландаа бол дажгүйл юм билээ, випийн диван ай кэцүүдээ
Хоол, амт чанар- Дараа яг хоол авж үзэхээрээ хэлнээ гэхдээ бараг орохгүй л байхдаа доромжлуулан бж ороод юүкү
Үнэ- Үйлчилгээгээ сайжруулчаад одоогийнхоо үнээр ажлуул ок л байна.